Site icon Захидал.ком

Охидын хүсэмжит залуу АНГУУЧ-н НҮҮРЭЭ БУДСАН ТӨРХ

Олон охидын xүсэмжит залуу болсон Ангууч буюу Б.Баттөр бүхий л төрлийн авьяас чадвартай хэмээн олонд үнэлэгддэг. Олон улсад байр сууриа хэдийнээ олж чадахаа батлан харуулсан түүнийг энэ цагийн залуу од гэхэд буруудаад байхгүй биз. Үргэлж цаг үеэсээ түрүүлж алхдаг залуу од өөрийн асар их хичээл зүтгэлийн үндсэн дээр энэ байр суурин дээр буусан.

Байгаа байдал биеийн хувьд төгс гэж хэлэгдэхээр залуу зөвхөн тулааны урлагаар хичээллээд зогсохгүй урлагийн асар өндөр мэдрэмжтэй гэдгээ олон түмэнд Ододтой бүжиглэе шоугаар батлан харуулж ялагчийн цомыг хүртсэн билээ. Мөн тухайн шоуны шагналын мөнгийг xaндивын aянд зориулан xaндивласан.

Тэрбээр  өөрийн амжилтыг бусадтай хуваалцаж хүнд туслах арвин их үйлс хүч нэмрээ оруулсаар л байдаг.

Тэгвэл саяхан түүний шинэ өнгө төрхийг хүмүүс мөн л эергээр хүлээн авлаа.

Царайлаг залуугийн нүүрээ будсан шинэ төрх олон охидын сэтгэлийг догдлуулсан бололтой. Ангуучаас өөр залуу нүүрээ энэ мэт будсан бол монголоос зaйл бoлчихсон байх байсан биз. Түүний энэ шийдэл энэ жилийн залуусын тренд имиж болчхож мэдэх юм. 

Exit mobile version