Site icon Захидал.ком

Т.Дэлгэрмөрөн: Гоё дурсамжаа хуваалцаарай – Миний хувьд энэ өргөөд явж байгаа 999н сарнай цэцэг үнэн гоё дурсамж

Хүн бүрийн зүpx cэтгэлд мaртагдашгүйгээр тод үлдсэн гоё нандин дурсамж байдаг.Тэр дурсамжийг бүтээдэг сэтгэлийн өглөг , дор бүрнээ гүн гүнзгий утга агуулгатай.Миний хувьд энэ өргөөд явж байгаа 999н сарнай цэцэг үнэн гоё дурсамж.

Тэр цагаас хойш ийм их цэцгийн баглааг нэгэн дор бэлгэнд өгч байсан залуусыг тоотойхон сонсож өнгөрсөнөөс харж явсангүй.Ээддээ ямар хүнд байсан гэж санана сак мэдрэмж.

Тоглолтын дараа гэртээ авчираад задалчихсан чинь яах учраа мэдэхгүй гэрээрээ дүүрэн сарнай цэцэгсийн анхилам үнэрэн дунд , хатаж үүртэл нь олон хоногийг аз жаргалтайгаар өнгөрөөж билээ.

Цаг хугацаа улиран одсон ч бидний хүн чанар амьдралын үнэн өөрчлөгдөөгүй ээ.Бид яг л хэвээрээ бүр илүү ихээр хорвоогийн үнэ цэнэ , хүний хувь заяаг хайрлан хүндэтгэх болсон.

Ямар ч хүн хайр дурлалаа хүндэтгэнэ гэдэг чинь ийм сайхан урт удаан цаг хугацааг туулдаг мөн чанартай байх нь ээ.Хайр дурлалаа дээдлэн хүндэтгэж яваарай залуусаа.

Номин талст хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн тэртээ 2012 онд буюу хамтлагийнхаа 15 жилийн ойн тоглолт дээр хайрт гэргийдээ хайраа илэрхийлэн, 999 ширхэг сарнайн баглаа бэлэглэж байсан билээ.

Би хайртай эхнэртээ хандан алтан тайзан дээрээсээ сэтгэлийн үгээ хүргэмээр байна. Алдаж, оносон цаг мөч бүрт дэргэд минь байж, хөөрхөн охин төрүүлж өгсөн ханьдаа сарнай цэцгээр бэлэг барих гэсэн юм гээд тэвэр дүүрэн улаан сарнай барьсаар охин, эхнэр хоёр дээрээ очиж байсан нь саяхан.  

Exit mobile version