Хайрт хүндэт буурал аав та минь урт наслаж удаан жаргаарай. Үр ач нарынхаа бахархал болсон аав минь. Олон сайхан ой давхацсан жил, ард түмнийхээ баяр наадмаар зүлэг ногоон дэвжээгээ хүндэтгэн сүүлийн удаа зодоглон цолоо дуудууллаа.
Бахархал төрөн харж зогслоо. Манай жаахан дүү Г. Буяндэлгэр бахархалт аавынхаа зодгийг гардан авлаа. Үнэхээр огшлоо.
Манай гэр бүлийг наадмын зүлэг ногоон дэвжээнд уухайлан хүлээн авсан наадамч түмэндээ баярлалаа. Та бүхэн минь сайхан наадаарай

Японы воллейболын дээд лигийн тамирчин, ач охин Гантогтохын Хандсүрэн нь ийн бичжээ. Сайхан агшин. Эрхэм хүндэт домогт аваргадаа аз жаргал, эрүүл энхийг хүсэн eрөөe.

BAYNMUNH…..OLON CH JIL NAADMIIN DEVJEEG EZEGNENHEN BARILDJEE… HOER MUNH …SAIHAN DURSAMJUUD ULDJEE… SAIN SAIHAN B UHNIIG HUSIE…