Site icon Захидал.ком

Lil Pump биднийг онигор гэж дopoмжилжээ

2022 оны XMF фестивальд дэлхийн алдартай уран бүтээлч Lil Pump уригдан ирж, тоглоод буцсан. Харин өчигдөр /2022.09.15/ тэрбээр өөрийн Твиттер хуудастаа, монгол эмэгтэйн хамт буй нэгэн бичлэгийг байршуулсан нь олны анхаарлын төвд ороод байна.

Lil Pump-ийг BRB компани урьж, тоглолтын ажлыг зохион байгуулсан. Иймд сошиал орчинд уран бүтээлчийн эл үйлдэлд зохион байгуулагч тал хариуцлага хүлээх ёстой гэсэн байр суурийг ч илэрхийлж байгаа юм.

Бид BRB компанийн захирал Ж.Энхжаргалангаас зарим зүйлийг тодрууллаа.

Тэрбээр “Бид Lil Pump-ийн тоглолттой холбоотой ажлуудыг зохион байгуулсан. Харин хувийн үйл хэрэгт нь хяналт тавих эрхгүй, боломжгүй. Өөрийн хамгаалалтын багтайгаа ирсэн шүү дээ. Байнга өрөөнд нь дагаад байж байх нь боломжгүй. Бид ийм зүйл болсныг мэдээгүй. Өчигдөр Твиттер хуудсаас нь харж, анх мэдлээ. Ингээд “Манай соёл өөр, ийм бичлэг тавих нь зүй бус” гэдгийг холбогдон хэлж, устгуулсан.

Бичлэгт гарч буй эмэгтэйг ч мөн бид танихгүй, өнөөдөр холбогдоод байж байна. Хувь хүмүүсийн хооронд болсон харилцаанд тоглолтын зохион байгуулагч бид буруутгагдаж буй нь өрөөсгөл юм” гэсэн тайлбар өглөө.

Бичлэг дэх эмэгтэй өдгөө гадаадын улсад байгаа юм байна.

Тэгвэл Lil Pump гэх энэ залуу нь ёс суртахууны хувьд үргэлж л асуудал үүсгэдэг нэгэн бөгөөд түүний ийм төрлийн хэд хэдэн бичлэг насанд хүрэгчдийн сайтуудаар тарсан байдаг аж.

гадна сайтуудад түүний энэ мэтээр эрээ цээргүй бичлэг нь ихээр тарсан байдаг аж.

түүний энэ мэт бичлэгүүд интернэт орчинд их байдаг аж. энд дарж үзнэ үү

Lil Pump нь арьс өнгөөр ялгаварласан үгсийг ашиглан дуу хийж түүгээрээ маш их үзэн ядагдаж байсан билээ. 2018 онд тэрээр ази хүмүүсийг ялган гадуурхсан асуудал гаргаж байсан бөгөөд ази хүмүүсийг онигор нүдтэй

хэмээн тохуурхан дуундаа оруулж байсан нь түүнийг хэрхэн асуудалтай хүн болохыг илэрхий харуулж байв. Мөн 2017 онд эмэгтэй хүнд гар xvpч байсан нь нэлээн шуугиан дэгдээсэн. 

Exit mobile version